![](/uploads/202403/news/thumb/156c124a52621cfbeab2a04c96193a14_x3.jpg)
Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо 2024 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Францын Засгийн Газар, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP) хамтран зохион байгуулсан Барилга, уур амьсгалын асуудлаарх анхны дэлхийн форумд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Цэрэнпилийн Даваасүрэн оролцлоо.
Форумд 70 орны Засгийн газрын сайд, төлөөлөгч нар оролцож, Сайд нарын тунхаглалыг батлав.
Энэхүү тунхаглал нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, барилга байгууламж, Төрийн болон төрийн бус байгууллагуудаас амлалт өгөхийг уриалах замаар барилга байгууламжийн нүүрстөрөгчийг багасгах, уур амьсгалд тэсвэртэй барилга байгууламжийг цогцлоохыг уриалахад оршино.
Мөн энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны дэд сайдтай хоёр талт уулзалт хийж, хоёр улсын барилгын салбарын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг хоёр улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн шинэчлэн байгуулах талаар санал солилцов.
Тодруулбал, Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, Монгол Улсын шинэ хотууд болох "Шинэ Зуунмод", "Хархорум" хотыг төлөвлөх, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламжийг бий болгох замаар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр харилцан туршлага солилцох хүрээнд шинэчлэн байгуулах тухай ярилцав гэж БХБЯ-наас мэдээллээ.
Барилга, хот байгуулалтын сайд "Дэлхийн барилга, уур амьсгалын форум"-д оролцлоо | ||
Үзсэн: 614 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.