Шатахуун болон ургамал хамгааллын бодис, бордооны үнийн өсөлтөөс шалтгаалж гурилын үнэ нэмэгдсэн гэж салбарынхан үзэж байна.
Газар тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчид татварын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Учир нь Засгийн газраас импортын гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх талаар хуулийн төсөлд тусгаж, УИХ-д өргөн барина гэж мэдэгдсэн.
Ингэснээр Монголын газар тариалан зогсох эрсдэлтэй гэж Монголын тариаланчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн н.Шинэбаяр ярилаа.
Шатахуун болон ургамал хамгааллын бодис, бордооны үнийн өсөлтөөс болж гурилын үнэ нэмэгдсэн гэв | ||
Үзсэн: 1290 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.