Шууд Chart

Маск зүүсэн эмэгтэй бага насны хүүхдийн гар утсыг авч зугтжээ

2024-03-16 10:44:44

Багануур дүүргийн нэгдүгээр хороо ..... сургуулийн гадаа 2024 оны гуравдугаар 14-ний өдөр үл таних, маск зүүсэн эмэгтэй утсаар яриулаач гээд бага насны хүүхдийн гар утсыг аваад явсан байна гэх дуудлага, мэдээллийг шалгаж, тус дүүргийн харьяат Х үйлдсэн болохыг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.

Х гэгч нь хулгай, дээрмийн гэмт хэрэгт өмнө нь 4 удаагийн ял шийтгэл эдэлж байжээ. 

Дээрх этгээд нь сургууль дотор орж хохирогчоо урьдчилан судалсан нөхцөл байдал тогтоогдож байх тул сургуулийн удирдлагууд сургууль орчны дотор, гадна орчинд хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна. 


Маск зүүсэн эмэгтэй бага насны хүүхдийн гар утсыг авч зугтжээ   
Үзсэн: 740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй