Монгол Улсын Шадар сайд, УОК-ын комиссын дарга С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-оос шат дараатай шийдвэрүүд гарган ажиллаж байгаагийн нэг нь аймаг, сумуудын ЗДТГ, ЭМТ-ийг бүрэн тоноглосон автомашинаар хангах юм.
Үүний хүрээнд өнөөдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бүрэн тоноглогдсон Toyota Landcruiser-76, Хүдэр, Орхон сум болон Номгон тосгонд түргэн тусламжийн автомашин, Хүнс, хөдөө аж ахуйн газарт Toyota Hilux, Сүхбаатар сумын Засаг Даргын Тамгын газарт УА3-Фургон, Хилийн цэргийн ангиудад бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашиныг олгосныг гардуулан өглөө.
Эх сурвалж: Улсын Онцгой комисс
Сэлэнгэ аймгийн ЗДТГ болон зарим сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвартай автомашиныг гардуулан өглөө | ||
Үзсэн: 780 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.