Шууд Chart

ДЭМБ-ын баг бичил биетний тэсвэржилтийн чиглэлээр ажилласан тайлангаа танилцуулав

2024-03-19 11:27:51

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат бичил биетний тэсвэржилтийн чиглэлээр Монгол Улсад ажилласан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн мэргэжилтнүүд болон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар манай улсын эрүүл мэндийн байгууллагуудад бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцан, түргэвчилсэн үнэлгээ хийх, дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлохоор ажилласан талаар болон үнэлгээний дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.

ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн баг энэ сарын 8-16-нд Монгол Улсад ажиллахдаа Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх, нярайн эрүүл мэндийн үндэсний төв болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт антибиотик эмийн хэрэглээ, микробиологийн лабораторийн үйл ажиллагаа, эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна.

Мөн бичил биетний тэсвэржилтийн талаар эмнэлгийн мэргэжилтнүүдтэй дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, цаашид тандалтыг хэрхэн хийх, эмийн хэрэглээг бууруулах чиглэлээр ямар дэмжлэг хэрэгтэй талаар санал солилцон, “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх манлайллын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Улсын нэгдүгээр дүгээр төв эмнэлэг, Эх, нярайн эрүүл мэндийн үндэсний төв болон Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдээлэл өгчээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ДЭМБ-ын баг бичил биетний тэсвэржилтийн чиглэлээр ажилласан тайлангаа танилцуулав  
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй