Шууд Chart

ТЕГ-ын дуусаагүй барилгын дуудлага худалдааг дахин зарлана

2014-08-22 09:22:55

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 397 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2014 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 439 дүгээр тогтоолоор “Тагнуулын ерөнхий газар”-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж буй “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн билээ.

“Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийн зургаа дахь удаагийн нээлттэй дуудлага худалдаа өчигдөр Төрийн өмчийн хорооны хурлын танхимд 10:00 цагт явагдлаа.
 
Дуудлагын худалдаанд хоёр оролцогч материал ирүүлснээс нэг оролцогчийн материалын бүрдүүлбэр дутуу, мөн тухайн оролцогч өөрийн биеэр ирээгүй бөгөөд дуудлагын худалдаанд нэг оролцогч, гурван ажиглагч оролцсон ажээ.
Өөрөөр хэлбэл, нэг оролцогч ирсэн тул дуудлагын худалдааг явагдаагүйд тооцож, дуудлагын худалдааг хуулийн дагуу дахин зарлахаар шийдвэрлэжээ.
 
Иймд Төрийн болон нутгийн өмчийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу дуудлагын худалдааг өдөр тутмын сонин, хэвлэлээр зарласнаас хойш 14 хоногийн дараа нээлттэй дуудлага худалдаа болох юм байна.
 
Дашрамд дурдахад,  “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийн анхны үнэ 13.5 тэрбум төгрөг байсан бөгөөд гурав дахь дуудлагын худалдааны үеэр доод үнийг 10.8 тэрбум төгрөг болгон бууруулсан ажээ.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

ТЕГ-ын дуусаагүй барилгын дуудлага худалдааг дахин зарлана  
Үзсэн: 1685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй