Улаан Загалмайн Нийгэмлэгийн ажилтнууд Оросын хүмүүнлэгийн тусламжийн цувааг бүх чиглэлд дагалдан явна. Энэ тухай Оросын Онцгой байдлын яам мэдэгдлээ.
Улаан Загалмайн Нийгэмлэгийн ажилтнууд автомашинуудын бүхээгт хамт сууж явахгүй гэж тус яамны төлөөлөгч тайлбарласан байна.
“Улаан Загалмайн далбаа бүхий автомашинууд цувааг бүхий л замын турш даган явах болно.
Автомашин болгоны бүхээгт зөвхөн нэг жолооч байх ёстой. Цувааг урьдчилан шалгасан бөгөөд зайлшгүй тохиолдолд түргэн тусламж үзүүлэх эмнэлгийн тэрэг дагалдан явж байгаа” аж.
Улаан Загалмайн ажилтнууд Оросын цувааг дагалдана | ||
Үзсэн: 1305 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.