БШУ-ны болон Сангийн сайд нарын 2018 оны тушаалд 481-ээс доош сурагчтай сургуульд эмч байлгахгүй гэж тусгасан байдаг.
Энэ онд дээрх нормативыг хангаагүйгээс сургуулийн 30-аад эмч ажлаасаа халагдсан. Говь-Алтай аймагт л гэхэд 8 эмч ажилгүй болсон. Энэ нь сургуулийн эмч нарын болон хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж Боловсролын салбар дахь эмч нарын эрүүл ирээдүй холбооны тэргүүн н.Батбаатар ярилаа.
Мөн сургуульд ихэвчлэн тэтгэврийн насны хүмүүс эмчээр ажиллаж байна.
Цалин бага, ажиллах орчин нөхцөл хүнд байгаагаас залуу боловсон хүчний дутагдалд орсон. Үүнд анхаарал тавих шаардлагатай гэж тэрбээр хэллээ.
Энэ онд хот, хөдөөгийн сургуулийн 30-аад эмч ажлаасаа халагджээ | ||
Үзсэн: 1270 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.