Шууд Chart

Шилэн дээвэртэй "Эко" цогцолбор ашиглалтад орно

2014-08-22 09:54:50

БШУ-ны сайд өөрийн багцад батлагдсан төсвөөсөө 2013-2014 оны хичээлийн жилд дээд боловсролын салбарт багагүй хөрөнгө оруулжээ.

БШУЯ-ны захиалгын дагуу улсын төсвийн санхүүжилтээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Эм зүйн сургуулийн 2800 метр.кв талбайтай дөрвөн давхар хичээлийн барилгыг барьж өнгөрөгч гуравдугаар сард ашиглалтад оруулсан юм.

АШУҮИС-д олон улсын жишигт нийцсэн номын сангийн долоон давхар барилга барьж байна. Мөн ирэх 10 дугаар сард Монголд анх удаа оюутны чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие дааж сурах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор шилэн дээвэртэй “Эко” цогцолборын барилгыг хүлээн авах юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Шилэн дээвэртэй "Эко" цогцолбор ашиглалтад орно   
Үзсэн: 1090 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй