Шууд Chart

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна

2024-03-22 13:26:42

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 43 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2024 оны гуравдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Увс аймгийн төв Улаангом хотод ажиллаж байна.
 
Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Идэрчулуун ахлагчтай ажлын хэсэг Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдтэй уулзаж, Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан хяналт, шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, хуулийн хэрэгжилтийг сайжруулах асуудлаар харилцан санал солилцлоо.
 
Өнөөдөр тус аймгийн хөгжимт драмын “Ойрад” театрт “Төрийн албаны шинэтгэл”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тогтоомж”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Сургалтад 200 гаруй албан хаагч хамрагдав.
 
Ажлын хэсэг Увс аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн Засаг даргын тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн албаны салбар зөвлөл, ёс зүйн дэд хорооны албан хаагчдын ажилтай танилцаж, тодорхой чиглэлүүдээр хяналт, шалгалт хийж, мэдээлэл, зөвлөгөө өглөө гэж Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлөөс мэдээллээ. 

 


Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна  
Үзсэн: 950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй