Шууд Chart

Зээлийн ерөнхий гэрээ байгуулав

2014-08-22 11:16:58

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын хүрээнд ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулга БНХАУ-ын  Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага ЭКСИМ Банкны Ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга ноён Ли Роугутай Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Орон Сууцны 7-р Хороолол Төслийн Г-1 болон Г-2 хэсгийг барих тухай Зээлийн ерөнхий гэрээг Төрийн хүндэтгэлийн ордонд байгууллаа.
Сүхбаатар дүүргийн Орон Сууцны 7-р Хороолол Төслийн Г-1 болон Г-2 хэсгийг БНХАУ-ын барилгын томоохон компани болох Бээжин Юни Констракшн Групптэй хамтран бүтээн байгуулах юм.
Мөн ТОСК нь тус групптэй “Буянт-Ухаа-2” төслийн 2-р хэсэгт 4320 айлын орон сууцны хорооллыг мөн БНХАУ-ын ЭКСИМ банкнаас хөнгөлөлттэй зээл аван барих тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Зээлийн ерөнхий гэрээ байгуулав   
Үзсэн: 2030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй