
Хууль зүйн Сайдын 2012 оны А/15 дугаар тушаалаар баталсан “Хууль зүйн салбарын Нээлттэй бодлого”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2012 оны “Журам батлах тухай” А/452 дугаар тушаал, Шүүхийн шинжилгээний байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ил тод нээлттэй байдлыг хангах, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг улирал бүр тогтмол хуваарийн дагуу зохион байгуулж байгаа.
2014 оны гуравдугаар улирлын “Нээлттэй хаалганы өдөр”-т Тамгын хэлтэс, Криминалистикийн шинжилгээний хэлтэс, Тусгай шинжилгээний хэлтэс, Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс, Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсийн алба хаагчид ажиллан шинжилгээнд хэрэглэгддэг зарим техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлийг танилцуулан иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол, талархлыг хүлээн авч ажиллав.
Шүүхийн шинжилгээний байгууллага нээлттэй ажиллалаа | ||
Үзсэн: 1658 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.