![](/uploads/202404/news/thumb/6140c528ac5e1b0281297ed3931ca4e3_x3.jpg)
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас СӨХ-той хамааралтай буюу “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай” хуулийн төслийг боловсруулж, иргэд, олон нийтээс санал авах ажлыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн иргэд, олон нийт, СӨХ-ны төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Г.Эрдэнэбулган, Хувийн эрх зүйн хэлтсийн дарга Н.Жамъянхүү, мэргэжилтэн Д.Цэцэгдарь оролцож, “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай” хуулийн төслийг танилцуулав.
Сүхбаатар дүүргийн иргэд СӨХ болон оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудал, тэдгээрийг хуулийн төсөлд тусгуулах талаар санал, хүсэлтээ илэрхийллээ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Хуулийн төслийг олон нийтэд танилцуулах, санал авах хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна | ||
Үзсэн: 591 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.