Жил бүрийн тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн засварыг хийдэг.
Энэ онд хийх засварын ажлын хуваарийг авто зам болон бусад инженерийн байгууламжийн ажлуудтай уялдуулан энэ долоо хоногт урьдчилсан байдлаар гаргах юм.
Энэ хүрээнд улс, нийслэлийн төсөв хөрөнгө, төсөл хөтөлбөрөөр 25 байршилд нийт 15 км шугам сүлжээг шинэчилж, өргөтгөхөөр төлөвлөсөн байна.
Тухайлбал, УБ Сонгдо эмнэлгийн ар талаас МУБИС хүртэлх магистрал шугамыг хонгилын системд оруулах аж.
УБ Сонгдо эмнэлгээс МУБИС хүртэлх магистрал шугамыг хонгилын системд оруулна | ||
Үзсэн: 1800 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.