АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа Ринбүүчигийн санаачилгаар ЭХЭМҮТ-ийн дэргэд “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг” баригдаж дууссан билээ. Сайн санаат хүмүүсийн хандив тусламжаар бүтсэн тус эмнэлэг энэ сарын 28-нд нээлтээ хийх гэж байна.
2012 онд эхэлсэн эмнэлгийн барилга баригдаж дууссан бөгөөд одоо барилгын ажлын дараах цэвэрлэгээ хийгдэн тоног төхөөрөмжүүдээ суурилуулж эхэллээ.
4.1 тэрбум төгрөгөөр боссон Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг нь цусны өвчнийг эмчлэх, илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байх ба 50 ортойгоор үйл ажиллагаа явуулах юм.
Ажиа гэгээний эмнэлэг нээгдэнэ | ||
Үзсэн: 1320 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.