![](/uploads/202404/news/thumb/e45ce97579311f69f6752e038345540a_x3.jpg)
Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Феррер Родригес болон албаны төлөөлөл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэгтэй уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигуэл Диаз Канел манай улсад энэ оны хоёрдугаар хагаст хийх Төрийн айлчлалыг угтан дараах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов.
Бүгд Найрамдах Куба Улсад үйлдвэрлэсэн шууд бус үйлчилгээтэй органик хулганы хорыг Монгол Улсад импортлох, улмаар үлийн цагаан оготны нүүдлийг зогсоож, бэлчээрийн талхагдал, доройтлоос хамгаалах чиглэлээр, түүнчлэн хүнсний хүйтэн хэлхээнээс үл хамааран түүхий сүүг химийн найрлага ашиглахгүйгээр хадгалалтын хугацааг 36 цаг хүртэл нэмэгдүүлэх, чанарыг хадгалах зориулалт бүхий био бэлдмэлийг манай улсад нэвтрүүлж, цэвэр сүүний ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа | ||
Үзсэн: 652 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.