
Монгол Улс болон Олон Улсын Атомын Энергийн Агентлаг хоорондын Техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2016-2017 онд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд, “Цөмийн анагаах ухааны хэрэглээнд ашиглах Радио иммунологийн лабораторийг шинэчлэх, сайжруулах”, “3 хэмжээст зураглалд суурилсан зайн туяа эмчилгээг нэвтрүүлэн, чанарыг сайжруулах”, “Цацрагийн хяналтын лабораторийн чадавхыг бэхжүүлэх”, "Шүлхий болон бог малын мялзан төст өвчин зэрэг хил дамжин халдварлах өвчний эрт, шуурхай оношилгоо", “Говь цөлийн бүс дэх газрын гүний усны хөдөлгөөнийг изотоп техник ашиглан тогтоох”, “Цацраг идэвхт хаягдлыг хадгалах байгууламжийн урьдчилан боловсруулах үйл ажиллагааг сайжруулах” зэрэг төслүүд багтаж байна.
Эдгээр төслүүд хэрэгжсэнээр хүн амын дунд зонхилон тохиолдох хавдар, зүрх судасны төрөл бүрийн эмгэгийн эрт үеийн эмчилгээ, оношлогоо сайжирч, хавдрын эмчилгээг хоёр хэмжээст зураглалаас гурван хэмжээст зураглалын технологийн дэвшилд хүргэх аж. Мөн цацрагтай ажиллагч байгууллагууд болох ХСҮТ, УНТЭ, ЦЭГ, ГТЛ, Оюу-толгой зэрэг байгууллагуудын ажиллагсадын цацрагийн шарлагын тунг өндөр нарийвчлалтай, хурдан шуурхай хэмжих боломжтой болох юм байна. Түүнчлэн малын гоц халдвартай өвчлөлийг эрт үед оношлох лабораторийн чадавх бэхжиж, мал сүргийн хорогдол буурах зэрэг олон давуу талыг бий болгоно гэлээ.
Цөмийн энергийн салбарт зургаан төсөл хэрэгжинэ | ||
Үзсэн: 1513 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.