Шууд Chart

Жүдочид БНСУ-ын Сувон хотод

2010-01-14 01:05:28

Өнгөрсөн онд Чиндаод болсон Гран при тэмцээний дараа дэлхийн жүдо бөхийн холбоо чансаагаа шинэчлэн гаргасан . Энэ сарын 16-17-нд БНСУ-ын Сүвон хотод жин бүрийн шилдэг 16 жүдочийн тэмцээн болох гэж байна. Дэлхийн шилдэг жүдочид өрсөлдөх энэхүү тэмцээнд оролцох шилдгүүд тус гран при тэмцээнээс ерөнхийдөө тодорсон юм . Шилдэг жүдочдын тэмцээнд оролцох манай 4 эрэгтэй, 2 эмэгтэй жүдочид өчигдөр БНСУ-ыг зорилоо.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-д Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х. Цагаанбаатар, С.Мияарагчаа, 60 кг-д Ганбатын Болдбаатар, -100 кг-д Баттулгын Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Бундмаа, 63 кг-д Ц.Мөнхзаяа нар оролцох юм байна. Тэмцээнд ДАШТ болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцон, хамгийн олон медаль хүртэж шагналт байр эзэлсэн таван тивийн шилдэг жүдочид өрсөлдөх юм.

 

Нийтэлсэн: Б.Багабанди

Жүдочид БНСУ-ын Сувон хотод  
Үзсэн: 1370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй