
Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт Монел-Зүүн Алтан-Өлгийн гэр хороолол дунд шинээр баригдаж байгаа 1.2 км авто замыг энэ сарын 18-наас хаасан. Уг замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 30 хүртэл хааж, газар шорооны ажил, ус зайлуулах хоолой ба замын хашлага суурилуулах юм. Замыг засварласнаар зорчих хэсгийн өргөн 7 м, хоёр талдаа тус бүр 1.5 м өргөн явган хүний замтай, нэг талдаа гэрэлтүүлэгтэй болно. "Өргөн говь" ХХК уг замыг 10 дугаар сарын 1-нд хүлээлгэж өгөх гэрээтэй ажиллаж байна.
Зүүн Алтан-Өлгийн зам хаалттай хэвээр байна | ||
Үзсэн: 1227 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.