
Баянзүрх дүүргийн Иргэдийн спортын III их наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болж явган аялалын төрлийн аваргуудаа тодруулжээ.
Жуковын талбайгаас Хүрэл тогоотын ам хүртэл 13 километрийн алхалтын тэмцээнд 20-р хороо буюу Гачуурт тосгоны баг тэргүүн байр эзэлсэн байна. Ингэснээр тус хорооны баг тамирчид нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон. Харин аварга багийг спортын олон улсын хэмжээний мастер Перевалов Алексей ахалсан бөгөөд тэмцээнд 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ. Дашрамд сонирхуулахад, тус наадам спортын явган аялал, хөгжөөнт буухиа, дартас, газрын зураг дээр ажиллах зэрэг төрлөөр болжээ.
Гачуурт тосгоны баг тэргүүн байр эзлэв | ||
Үзсэн: 1160 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.