![](/uploads/201307/news/thumb/46be9526223c4493ec475082aea02e38_x3.jpg)
Хөдөө аж ахуйн бирж өнгөрсөн долоо хоногт нийтдээ 16926 богц ноолуурыг 9,5 тэрбум төгрөгөөр, 12880 богц тэмээний ноосыг 605,5 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн 78 сая төгрөгийн хонины ноосыг тус биржээр дамжуулан арилжжээ.
Өнгөрсөн долоо хоногт долдугаар сарын 23-ны мягмар гаригт хамгийн өндөр дүнтэй буюу 4,5 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан бол долдугаар сарын 25-ны пүрэв гаригт хамгийн бага дүнтэй буюу 43,2 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
Долоо хоногийн арилжаанд брокерийн таван компани оролцож, дөрвөн агуулахын 56 захиалга, ноолуурын 35 хэлцэл хийсэн байна. Өнгөрсөн долоо хоногт нэг богц буюу 10 кг ангилаагүй ноолуурын ханш дунджаар 560 593 төгрөг байсан бол цайвар ноолуур 550 мянган төгрөг байсан аж.
Харин нэг богц тэмээний зогдрын бараан түүхий ноос 55 мянган төгрөг, тэмээний их биеийн түүхий ноос 45 мянган төгрөг, нэг богц, хонины самнасан үргэлж ноос 270 мянган төгрөг, хонины түүхий ноос 120 мянган төгрөгийн дундаж үнэтэй байжээ.
Өнгөрсөн долоо хоногийн арилжаа хэвийн явагджээ | ||
Үзсэн: 1441 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.