Уншигчдадаа наймдугаар сарын 26-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “ОХУМ Г.Болдбаатар дэлхийн аварга боллоо”, “Цус сэлбэлт судлалын үндэсний төв цусны хомсдолоос гарчээ”, “Эд чадаж байгаа бол бид чадна”, “Цэнгээний газраар үйлчлүүлэхдээ иргэний үнэмлэхгүй байвал 72 цаг саатуулна” зэрэг мэдээ мэдээллийг уншиж болно.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарын “Ирэх сараас бүх шүүхийг Тахарын алба хамгаална”, “Зэсийн баяжмалын экспортоор Хятадын зах зээлд гуравдугаарт бичигдэв”, “Хятад иргэнээс олон тооны буу хураажээ”, “Залуус сайн үйлсийн төлөө нэгдэхээ илэрхийлэв” зэрэг мэдээ, нийтлэлийг онцлож байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Баяжих хүслээ бумбанд шивнэсэн сүсэгтэн олны мөрөөр”, “Нийтийн тээврийн шинэчлэл бухимдалтай эхлэв”, “Наадамд очвол бөхийг нь битгий үзээрэй”, “70 мянгыг Смарт картанд хүүтэй хадгалдаг боллоо”, “Дэлхийд ховор өвчин Монгол охинд анх удаа илэрчээ” гэсэн ярилцлагыг уншаарай.
“Монголын үнэн” сонинд “Монголчууд гурван сая дахь иргэнээ гудамжинд өлгийдөх үү”, “Хөрш улсын дарга хөрөнгө оруулагчдад дохио өглөө”, “Б.Баатархүү: Цэнгээний газраар иргэний үнэмлэхгүй үйлчлүүлбэл 72 цаг саатуулна”, “Б.Барслхагва: Би атаман байгаагүй” зэрэг мэдээ, мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Жудагтай байл даа”, “Оюутны дотуур байрны бүртгэл лхагва гарагт эхэлнэ”, “Монгол төрийн далбаа 35 мянган метрийн өндөрт мандлаа”, “Онон хатан ижий яруу найргийн наадам болно”, “Мартах аргагүй баатарлаг эрийн түүхээс” зэрэг нийтлэл болон мэдээ, мэдээллийг уншиж болно.
“Улс төрийн тойм” сонинд "Гашуунсухайтад туузан дамжуулагчаар нүүрс зөөвөрлөхөөр боллоо”, “Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой гомдлыг ШӨХТГ-т хүлээж авна”, “Д.Дэмбэрэл:100 хоногт сайхан наадмууд л хийж чадна” зэрэг мэдээ, мэдээлэл нийтлэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1079 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.