Орон нутгаас хотод ирж суралцдаг оюутнуудаас энэ жил 15 мянга нь дотуур байраар хангагдах боломжтой болж байгаа юм. Сургуулиудын дотуур байрны засвар дуусаагүй байгаа ч маргаашнаас оюутнуудаа бүртгэж эхлэхээр болжээ.
Дотуур байрны төлбөр энэ жил 50-100 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Тухайлбал, ШУТИС-ийн байрны төлбөр өнгөрсөн жил 180-210 хооронд байсан бол энэ жил ойролцоогоор 280-310 мянгад хүрчээ.
МУБИС-ийн дотуур байрны төлбөрийг тодорхой хэмжээгээр нэмэх шийдвэрийг сургуулийн ТУЗ-өөс гаргасан бөгөөд энэ долоо хоногт эцсийн байдлаар үнийг нь тогтоох гэнэ.
Харин МУИС-ийн дотуур байрны төлбөр нэмэгдээгүй, 250 мянга хэвээрээ байна. Мянган оюутны байр өнгөрсөн жил 400 мянга байсан бол энэ жил 500 мянган төгрөг болжээ.
Оюутны дотуур байрны төлбөр 500 мянган төгрөгт хүрлээ | ||
Үзсэн: 1181 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.