Шууд Chart

Хүртээмжтэй нийгэмд хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүйгээр эрх тэгш байх учиртай

2024-05-03 15:46:07

Хүртээмжтэй нийгэмд хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүйгээр эрх тэгш байх учиртай.  Гэвч улс орон бүр адилгүй байна.

Тэд хөгжлийн түвшин, засаглалын хэлбэр, тогтолцооны гажуудал зэргээс шалтгаалж өөр өөр байна.

Иймд биднээс бодлогын болон хандлагын өөрчлөлт, бат бэх нягтрал, түншлэл, ойлголцлыг шаардаж эхэллээ. Хүртээмжтэй нийгмийг бий болгоход тэгш, шударга байдлыг чухалчлах хэрэгтэй. Жендэр гэх агуулга шударга ёсны суурь нь гэж үзэж байна. Шударга ёс тогтвол тэгш бус байдал бүдгэрдэг гэж Улаанбаатар хот дахь Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефан Бурри хэллээ.

Ядуурал, боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчин, жендэр гээд хүн бүрийн өдөр тутмын амьдралтай холбоотой олон хэлхээсийг шийдэх гарц тэгш хүртээмжтэй бодлого гэж Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефан Бурри онцолж байлаа. 


Хүртээмжтэй нийгэмд хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүйгээр эрх тэгш байх учиртай  
Үзсэн: 832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй