Шууд Chart

Коксжих нүүрсний ханш уналаа

2014-08-26 11:33:33

Манай улсын уул уурхайн салбар эдийн засагт голлох байрыг эзэлдэг буюу ихээхэн ач холбогдол үзүүлдэг салбар юм. 

Тус салбараас хараат эдийн засагтай манай улсын өнөөдрийн байдал хүнд байсаар байна. Хэдийгээр экспортоо нэмэгдүүлье гэсэн санаа нь зөв ч гадаад зах зээл дэх манай бүтээгдэхүүний эрэлт сайнгүй байгаа.

Зах зээлийн нөхцөл байдлыг зөвөөр дүгнэж байгаа зарим нь эрдэс баялгийн экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэйг зөвлөдөг. Гэхдээ олон улсын зах зээлд тавааруудын үнэ 3-5 жил тутамд буурдаг мөчлөгтэй.

Одоогоор дэлхийн зах зээл дэх дийлэнх эрдсийн ханш тийм ч өндөр биш байгаа. Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын томоохон нүүрс экспортлогч “Mongolian Mining Corporation” энэ оны эхний хагас жилд 28 сая ам.долларын алдагдал хүлээснээ өмнөх долоо хоногт танилцуулсан тайландаа дурдсан байна.

Зах зээл дэх коксжих нүүрсний үнэ хямдарч, борлуулалт буурсан нь үүнд нөлөөлжээ. Энэ мэтчилэн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр ч унаад байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Коксжих нүүрсний ханш уналаа  
Үзсэн: 1323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй