
Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооноос Иргэдийн цэцэг тарих ажлыг дэмжих, байгаль экологийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн наймдугаар сард “Цэцгийн баяр” үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Гурав дахь жилдээ зохион байгуулсан цэцгийн баярыг тус хорооны Засаг даргын ажлын алба “Эрдэм-Төгс” сургуультай хамтран хийлээ. Энэ үеэр “Хамгийн ховор цэцэг”-тэй, ховорд тооцогддог касандра болон бусад нэр төрлийн цэцэгтэй 10 дугаар байрны оршин суугч Ч.Тунгалаг, “Хамгийн олон цэцэг”-тэй буюу 12 төрлийн 30 гаруй цэцгээр үзэсгэлэнг чимсэн наймдугаар байрны оршин суугч М.Дунгармаа нар “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнууллаа.
“Цэцгийн баяр” үзэсгэлэн худалдаа болов | ||
Үзсэн: 1945 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.