
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Монголын ахмад багш нарын холбооноос хэвлэлийн хурал хийв. Багш нар энэ хичээлийн шинэ жилд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дэвшүүлсэн зорилтыг дэмжин уриалга гаргаснаа дуулгалаа. Тэтгэвэрт гарсан ч сурган хүмүүжүүлэх үйлст чин сэтгэлээ зориулж буй 30 гаруй мянган ахмад багш байдаг юм байна. Ахмад багш нар энэ жил холбоогоороо дамжуулан бага анги болон цэцэрлэгийн багш нарт түлхүү туслахаа хэллээ. Тэд хөдөө орон нутагт мал маллаж байгаа эцэг, эхчүүдэд туслахын тулд “Явуулын багш”-аар ажиллах боломжтой гэсэн юм.
Ахмад багш нар “Явуулын багш”-аар ажиллах боломжтой | ||
Үзсэн: 1998 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.