Шууд Chart

Хоёр тарвага, дөрвөн мөндөл агнасан байсныг хураажээ

2014-08-26 13:34:19

Булган аймгийн Байгаль орчны газраас  Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран хууль бус мод бэлтгэл, ан агнуур, жимс жимсгэний хяналт шалгалтыг хийсэн байна. Төлүүгийн даваа, Дондогийн булгийн цайны газрууд, агуулахад шалгалт хийж, иргэдэд “Амьтны тухай хууль”, БОНХЯамны сайдын А- 61 дүгээр тушаал, хууль бусаар тарвага агнасан бол төлөх нөхөн төлбөр, торгуулийн хэмжээг танилцуулж мэдээлэл өгч, гарын авлага тараажээ. Хяналт шалгалтын явцад Орхон аймгийн долоон иргэн Сайхан сумын нутаг дэвсгэрээс  хууль бусаар хоёр тарвага, дөрвөн мөндөл агнасан байсныг хураан авч, устгал хийж, МХГазрын байцаагчид дээрх хууль бус зөрчлийн хэргийг шийдвэрлүүлэхээр хүлээлгэн өгсөн байна.  
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Хоёр тарвага, дөрвөн мөндөл агнасан байсныг хураажээ   
Үзсэн: 2985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2014-08-26 20:52
pooh xexexexexe udurt Heden arbaar ni buudaj boodog hiigeed bga biz dee barigddag teneg garuud buunii ni hurlaasan yum uu
193.49.226.xxx [193.49.226.xxx] 2014-08-26 17:48
Mendeluudiig alaad baih hymyysiig eersdiig ni byydah heregtei!!!
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-08-26 14:39
uursdiinhuu gedes ruu hiij ustahgui yu uur yaj ustah bilee
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-08-26 14:12
Yag ustgasan uu Boodog boltson baih wii dee hehe

Бидэнтэй нэгдээрэй