
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Импортын барааг эрсдэлээр нь ангилах шалгуур үзүүлэлт”-ийг 2014 оны долоодугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар батлуулсан.
Энэ дагуу Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Мэргэжлийн хяналтад хамрагдах их, дунд, бага эрсдэлтэй барааны жагсаалт”-ыг баталсан билээ.
Дээрх шийдвэрүүдийг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх 2014 оны наймдугаар сарын 22-ны өдөр “Импортын хяналт, шалгалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаал гарган хяналт шалгалт хийх заавар, хяналтын хуудсыг батлан хэрэгжүүлж эхлээд байна.
Ингэснээр гааль, мэргэжлийн хяналтын байгууллага нэг ижил баримт бичиг шалгаж байсныг болиулж, ямар бараанд ямар шалгалт хийхийг тодорхой болгон, хяналтын давхардлыг арилгах боломж бүрдэж байна. Мөн улсын байцаагч өөрийн үзэмжээр хяналт шалгалт хийдэг, шалгах ёсгүй баримт бичиг нэхэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг чирэгдүүлдэг байдал арилах юм.
Цаашид их эрсдэлтэй бараа баримт бичгийн зөрчилгүй, чанарын шаардлага хангасан бол импортлох бүрт дээж авч шинжилгээнд хамруулахгүй бөгөөд гурван сар тутамд лабораторийн шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулна. Энэ нь хяналт шалгалтын дарамтыг багасган, бизнес эрхлэгчдийн цагийг хэмнэж, гадаад худалдааг хөнгөвчилсөн чухал алхам гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газар үзэж байна.
Импортын бараа бүрээс дээж авахгүй | ||
Үзсэн: 1642 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.