Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бидний-Алтай” хөтөлбөрт тусгагдсаны дагуу Үндэсний хөгжлийн хүрээлэн, Япон улсын Кеиогийн их сургууль, Мерси кор олон улсын байгууллага, МУИС-ийн зайнаас тандан сансар судлалын лаборатори, Өвөрмонголын бэлчээрийн судалгааны хүрээлэнтэй хамтран “Гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл дамжуулах систем” сэдэвт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох түүнээс урьдчилан сэргийлэх, болон “Цөлжилттэй тэмцэх, элсний нүүлтийг зогсоох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх судалгааны төслийн ажлыг эхлүүллээ.
Энэхүү судалгааны гол зорилго нь байгаль цаг уурын өөрчлөлт, аюул гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлд өртөж болох иргэдэд эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, боломж олгох үүднээс тэдэнд хэрэгцээтэй мэдээллийг цаг тухайд нь оновчтой байдлаар боловсруулан хүргэх юм. Төслийн ажлыг гүйцэтгэх судалгааны баг тус аймгийн Жаргалан, Баян-Уул, Шарга, Хөхморьт, Бигэр, Чандмань, Эрдэнэ сумдад ажиллалаа.
Элсний нүүлтийг зогсоох судалгааны төслийн ажлыг эхлүүллээ | ||
Үзсэн: 2110 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.