Шууд Chart

388 мянган м2 талбайн зэрлэгийг устгасан байна

2014-08-26 14:55:47

Нийтийн эзэмшлийн зам талбайн, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн баруун зүүн салбараас 12 бригад гарч  нийслэлийн 28 гудамжны замын хоёр талаарх зэрлэг ургамлыг зулгаалаа. Мөн ногоон байгууламжийн туслан гүйцэтгэгч гэрээт компаниуд, 86 туслах гудамжны зэрлэг ургамлыг устган нийт 114 гудамжийг хортон шавьж, хогийн ургамлаас  салгасан. Энэ ажил цааш үргэлжлэн хийгдэх бөгөөд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” 388 мянган м2 талбайн зэрлэгийг устгасан байна. Одоогоор бут хэлбэржүүлэлт, зүлэг хяргалт, түүвэр цэвэрлэгээ хийгдэж байна. Мөн нэмэлтээр, Сүхбаатар дүүргийн ард ус зайлуулах шугам тавьж, зам дагуу тогтсон борооны усыг соруулан, 100 айлын зам дагуух хашлага хайсыг тэгшлэн, долоон буудлын автобусны буудлыг шинээр нүүлгэн шилжүүлж байна.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

388 мянган м2 талбайн зэрлэгийг устгасан байна   
Үзсэн: 1473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй