“Тавантолгой түлш” компанийн зүүн үйлдвэрийн 3 дугаар цехийг өнөөдөр нээлээ.
Ингэснээр тус үйлдвэр хоногт 800 тн, жилд 240 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм.
Мөн түлшний өртөг нь тн тутамд 40 000 төгрөгөөр буурч, ажилчдын хөдөлмөрийн бүтээмж 4 дахин нэмэгдэж байгаа юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы яриаг сонсоно уу.
Үйлдвэрийн барилгыг өргөтгөн шигшин ангилах барилга, савлагааны хэсэг, бутлуурын хэсэг шинээр нэмж барин хүчин чадлыг нь 2.5 дахин нэмэхэд нийт 9.2 тэрбум зарцуулжээ.
“Тавантолгой түлш” компанийн зүүн үйлдвэрийн 3 дугаар цехийг өнөөдөр нээлээ | ||
Үзсэн: 1746 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.