УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ардчиллын манлайлагчдаа тойрогт нэр дэвшин өрсөлдөхийг уриаллаа.
Тус бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл”, ”2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл”, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон цаг үеийн зарим асуудлаар санал солилцсон байна.
Эрх баригчид сонгуульд ялахын тулд элдэв хөтөлбөр хөдөлгөөн санаачилж, төрийн бүхий л эрх мэдлээ ашиглан төсвийн хөрөнгийг зарцуулж байгааг тэд шүүмжиллээ.
Мөн ардчилсан засаглал, парламентат ёс, хувийн өмчит суурилсан эдийн засгийн тогтолцоогоо хамгаалах нь Ардчилсан намын төдийгүй монголчуудын эрх ашиг үүрэг хариуцлага болсныг тодотгож байна. Тиймээс УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас сонгогдон ажилласан УИХ, Засгийн газрын гишүүд, иргэд сонгогчдод илүү танигдсан ардчиллын манлайлагчдаа тойрогт нэрээ дэвшүүлэн өрсөлдөхийг уриалж уриалга гаргажээ.
Харин мэдлэг боловсролтой шинэ үеийнхэн, эмэгтэйчүүд, салбар бүртээ хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн бүлгүүдийн төлөөллийг жагсаалтаар нэр дэвшүүлэх нь өнөө цагийн шаардлагад нийцнэ гэж үзэж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Н.Ганибалын яриаг сонсгоё.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ардчиллын манлайлагчдаа тойрогт нэр дэвшин өрсөлдөхийг уриалав | ||
Үзсэн: 437 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.