Шууд Chart

Хуурамч дугаар ашигласан жолооч нарын эрхийг хасч байна

2014-08-27 09:52:14

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах болсон. Гэвч зарим иргэн хуурамч дугаар ашиглан замын хөдөлгөөнд оролцох болжээ.  

Даваа гарагаас эхлэн хуурамч болон бусдын автомашины улсын дугаарыг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон таван жолоочийг саатуулсан бол өчигдөр ийм төрлийн 14 зөрчлийг илрүүлжээ.

Юутай ч ийм зөрчил гаргасан жолоочдод Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5 дахь хэсэгт заасны дагуу зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар автомашин жолоодох эрхийг нь хасдаг гэдгийг жолооч нар санах хэрэгтэй юм.
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хуурамч дугаар ашигласан жолооч нарын эрхийг хасч байна   
Үзсэн: 1107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй