Шууд Chart

Шанхай дахь оюутны холбоо сайн үйлсийн аян эхлүүллээ

2014-08-27 09:58:46

Шанхай хот дахь Монгол оюутны холбооноос санаачилан "Сайн үйлсийн аян"-ыг зохин байгуулж байна.

Энэ ажлын эхлэл болгож амьжиргааны түвшинээс доогуур орлоготой, айл өрхүүдэд нэг өдрийн хэрэгцээний усыг бэлэглэх, мөн тэжээгчээ алдсан болон бүтэн өнчин хүүхдүүд, дөрвөн хүүхдийн ээж өрх толгойлсон эмэгтэйд хувцас, тоглоом, хичээлийн хэрэглэл, мөнгөн тусламж зэрэг сэтгэлийн бэлэг өгчээ.

Тэгвэл тус оюутны холбооноос энэ сарын 30-нд Туул голын хамгийн ихээр бохирдсон орчмын хог, хаягдлыг цэвэрлэх аяныг зохион байгуулах юм. 

Эх орныхоо баялаг, цэвэр усны хангамжийн эх үүсвэр болсон Туул голын бохирдолтой байгууллага, хамт олон, найз нөхдөөрөө нэгдэн "Сайн үйлсийн аян"-д оролцохийг уриалж байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Шанхай дахь оюутны холбоо сайн үйлсийн аян эхлүүллээ  
Үзсэн: 1225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй