Шууд Chart

Таван цэгт дүрэмт хувцас худалдаалж байна

2014-08-27 11:03:02

Энэ хичээлийн жилд  375 мянга гаруй  сурагч шинэ дүрэмт хувцас өмсөх шаардлагатай гэсэн судалгаа гараад байгаа. Уг судалгааны дагуу дүрэмт хувцсыг шаардагдах тоо хэмжээгээр  үйлдвэрлэж бэлэн болгосонталаар БШУЯ-ны зүгээс өмнө нь мэдээлж байсан.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр дүрэмт хувцасны худалдаа, борлуулалт  Улаанбаатар хотод эхэлсэн бөгөөд  аймаг, орон нутагт энэ сарын 31-ний өдрийг хүртэл нийлүүлэгдэх юм.  

Нийслэлд дүрэмт хувцас худалдаалах нийт таван цэг ажиллаж байгаа бол  аймаг бүрт 2-3 борлуулалтын цэг  ажиллаж байгаа аж.
Нийслэлд ажиллаж буй дүрэмт хувцасны борлуултын цэгүүд:

-Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай,
-“Аса” циркийн гаднах талбай,
-Ялалтын талбай,
-Дүнжингарав худалдааны төвд,
-Улсын их дэлгүүр “Аса” циркийн хоорондох усан оргилууртай талбайд өдөр бүр 9-20 цагт сурагчийн дүрэмт хувцас худалдаална.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Таван цэгт дүрэмт хувцас худалдаалж байна  
Үзсэн: 6599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй