Уншигчдадаа наймдугаар сарын 27-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Ашигт малтмалын газар юуны учир Сүлжээний ерөнхий инженерээ ажлаас нь халав?”, “Дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангана”, “Ж.Мэндсайхан: Газрын ховор элементүүд хөгжлийн үүд тогшиж байна”, “Ю.Цэдэнбал дарга аавыг шууд дээд сургуулийн гуравдугаар курст оруулчихаж билээ” зэрэг мэдээ мэдээллийг уншиж болно.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарын “Уул уурхайн салбарыг дэмжих дэд бүтцийн анхдагч”, “Олон жилийн дунджаас хүйтэн өвөл болно”, “Долларын ханш цаашид ч сулрах хандлагатай гэв”, “Хуурамч дугаар ашигласан жолооч нарыг эрүүгийн хэрэгт шалгаж байна” зэрэг мэдээ, нийтлэлийг онцлож байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Ч.Улаан: Их өрийг төлөх эх үүсвэрийг босгох амаргүй байсан”, “Б.Дөлгөөн залуучуудын олимпоос мөнгөн медаль авлаа”, “Ц.Туваан: Цочир хүйтэрч, ургац хайрагдахаас болгоомжлоорой” гэсэн ярилцлагыг уншаарай.
“Монголын үнэн” сонинд “Д.Лүндээжанцан: Манай улс хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах хэрэгтэй”, “Ц.Түмэннаст: Хүү минь ялчихаад "Ээжээ, би дэлхийн аварга боллоо гэж хэлсэн” зэрэг мэдээ, мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “О.Магнай хаачив”, “Энэ жил 439 мянган тонн улаанбуудай хураан авлаа”, “Нисэх буудлын гурван обьектыг 47 саяар худалджээ”, “Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртлээ” зэрэг нийтлэл болон мэдээ, мэдээллийг уншиж болно.
“Улс төрийн тойм” сонинд "Г.Алтанцэцэг: Д.Ганхуяг сайд лицензүүдийг сэргээхийн тулд яг л дөргүй бух шиг зүтгэсэн”, “Хуулийн заалтыг хулгайлчих вий дээ”, “Тариалалтын бүс нутгаар цочир хүйтэрнэ”, “Цахим үнэмлэхийн лавлагааг цэнгээний газар хэрэглэе” зэрэг мэдээ, мэдээлэл нийтлэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1259 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.