Шууд Chart

“Хүнсний салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг нэмэгдүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

2024-05-22 13:39:46

ХХААХҮЯ, НХХААГ болон “Best хөтөлбөр, хөгжлийн шийдэл” ТББ хамтран хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, хүнсний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургуулиудын төлөөлөл оролцсон “Хүнсний салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг нэмэгдүүлэх боломж” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хүнсний үйлдвэрүүдийг мэргэжлийн хүний нөөцөөр хангах, хүнсний салбарын мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургууль, коллежийн элсэлтийг нэмэгдүүлэх, хүнсний мэргэжлийн онцлог, давуу талыг сурталчлан таниулах зорилготой хэлэлцүүлгийн эхэнд "Витафит милк" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Нямдорж “Хүнсний үйлдвэрт хүний нөөцийн эрэлт хэрэгцээ” сэдвээр, ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг “Хүнсний салбарын хүний нөөцийн асуудал” сэдвээр илтгэл тавилаа. Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн, холбогдох баримт бичигт тусгана.

 


“Хүнсний салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг нэмэгдүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг болж байна  
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй