Завхан аймагт байгалийн нөөцийн ашиглалт, хамгааллын холбогдолтой шийдвэрлэвэл зохих асуудлууд цөөнгүй байна.
Тухайлбал, Завхан аймаг цөлжилтөд нэлээн өртсөн аймгуудын нэг юм.
Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өссөний зэрэгцээ сүргийн бүтэц алдагдсантай холбоотойгоор нийт нутгийн хэмжээгээр бэлчээрийн даац хүрэлцэхгүй байдал ажиглагдаж эхэлжээ.
Мөн худаг, ус тойрсон бага хэмжээний газар олон тооны мал бөөгнөрч бэлчээрийн талхлагдлыг ихэсгэж байна.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон чадавхийг бий болгож, цөлжилтийг сааруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах нь томоохон тулгамдсан асуудал болоод байна.
Бэлчээрийн талхлагдал ихэсчээ | ||
Үзсэн: 3106 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.