Шууд Chart

Хур бороотой үед хүмүүсийн зайлшгүй мэдэж байх ёстой зүйлс

2024-05-29 15:26:47

Хур бороо ихтэй үед хүмүүсийн зайлшгүй мэдэж байх ёстой зүйлсийн нэг бол өөрсдийгөө аянга, цахилгаанаас хамгаалах юм.

Тиймээс аянга, цахилгаанаас хэрхэн сэргийлэх талаарх зөвлөмжийг хүргэж байна. 

Хэрэв та бороо, шуургатай үед гадаа явж таарвал хамгийн эхэнд нөмөр газар олох нь хамгийн чухал.

Хамгийн тохиромжтой нуугдах газар бол мэдээж барилга болон таны машин.

Ямар ч нөхцөлд модны доор орж нуугдахаас зайлсхийгээрэй. Учир нь мод өөртөө цахилгаан татдаг.

Аянга цахилгаантай үед хөлөө хооронд нь аль болох ойр байрлуулж газарт бие хүргэлгүйгээр толгойгоо аль болох доош (тонгойх) болгох хэрэгтэй.

Ийм үед хэзээ ч газар хэвтэж болохгүй бөгөөд цахилгаан газарт буусны дараагаар эргэн тойронд нь цахилгаан гүйдэл тардаг байна.

Хэрэв таны ойр орчимд аянга цахилгаан буувал таны биеэр цахилгаан гүйх аюултай юм.

Цахилгаан хүний биеэр шууд дамжин өнгөрдөггүй ба хүний зүрх дотоод эрхтэнүүдийг гэмтээх аюултай. Иймд биеэрээ газарт бага хүрэлцэж, аль болох доош тонгойсноор цахилгаанд цохиулах эрсдэлээс сэргийлнэ.

Хэрэв ямар нэгэн зүйлийн дотор нуугдаж байгаа бол аль болох металл эд зүйлсэд хүрэхгүй байх хэрэгтэй.

Хэн нэгэн рүү ярих шаардлага гарвал утасгүй утас, эсвэл гар утсаа ашиглаарай. Шугамын утас цахилгаан дамжуулах эрсдэлтэй байдаг.

Машинаар зорчиж байх үед дуу цахилгаантай бороо орвол машинаа замаас гаргаж зогсоон, хөдөлгүүрийг унтрааж, ямар нэг металл эд ангид хүрэхгүй, шуурга намжтал хүлээхийг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зөвлөж байна. 


Хур бороотой үед хүмүүсийн зайлшгүй мэдэж байх ёстой зүйлс  
Үзсэн: 17577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Би [127.0.0.xxx] 2024-06-02 16:37
Сайн залбирваас болнодоо
Сэрэмж [127.0.0.xxx] 2024-06-02 12:26
Гар утас чндолгионоор ажилладаг тул ялгаагүй. Тэр байтугай. илүү аюултай. Зөв мэдээлэл өгөөчээ гар утсаа унтраах хргтэй.
Зочин [127.0.0.xxx] 2024-06-01 20:36
Баярлалаа айгаад яаахаа мэдхээ байчихдаг шүүдээ
Зочин [127.0.0.xxx] 2024-06-01 10:55
Баярлалаа та бүхэнд ажлын амжилт хүсье
Алтанцэцэг Д. [127.0.0.xxx] 2024-06-01 10:13
Сайн мэдээнд баярлалаа,ийм бороотой цахилгаантай тэнгэр дуугарлаа гэдэг үeд явхан сууж ямарч болсон нэг удаа хашгирдаг л байсандаа ,хашгирах дууны нөлөө байдаг юм болуу одоо бодох үeд.
100 [127.0.0.xxx] 2024-06-01 09:23
vove
Зочин [127.0.0.xxx] 2024-06-01 08:45
Heregtei medeelel bna
Ardiin bagsh [127.0.0.xxx] 2024-06-01 06:12
Za bitgii hustaarai alaa mod ayanga tatdag gej hen helee we mod ooroo tusgaarlagch matrial mni hvv sain sudalaad dahij en medeelee garga
Зочин [127.0.0.xxx] 2024-06-02 09:02
Hha tng min gants modn deer danda aynga buusqg bzde urgaa mdiig hlj bn mal min
Зочин [127.0.0.xxx] 2024-06-01 02:16
Хүүхэд бхдаа цоиулаад үхээгүй үлдсэн одоо тэнэгэр дуугархаар үхтэлээ айдаг ба метал зүйлд хүрхээр бороотой үед тог цохиод бдаг
Зочин [127.0.0.xxx] 2024-06-01 00:14
1000
Зочин [127.0.0.xxx] 2024-05-31 00:21
Бороо ба шорооны завсар цахилгаан цэнэг их байдаг.Бороо дусалж эхэлсэнээр цэнэгүүд сарнидаг.борооны өмнөх шорооны үед анхааралтай байх.Газардаагүй металлууд дээрээс заавал газар луу бууна.5-6 метрээс газар руу 25000-30000 V хүчдэлтэй байх боломжтой

Бидэнтэй нэгдээрэй