"“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Монгол Улс нүүдлийн соёлын өвийг өнөөдрийг хүртэл хадгалан үлдсэн цөөн улсын нэг билээ.
Энэ утгаараа бид соёл иргэншлийн үндэс язгуур болсон нүүдлийн соёлыг дэлхий нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй бөгөөд энэ жил "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд дэлхийн 30 гаруй улсын төлөөллийг оролцуулж, өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэ хүрээнд фестивалийн зохион байгуулалтыг боловсронгуй болгож, дэд бүтцийг хөгжүүлж, зам, эрчим хүч, био ариун цэврийн байгууламж болоод аянга зайлуулагч зэргийг суурилуулах асуудлаар Налайх дүүргийн удирдлагуудтай ярилцлаа" гэж Соёлын сайд Ч.Номин мэдэгдлээ.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулна | ||
Үзсэн: 1896 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.