Шууд Chart

Ж.Хунан: Хүүхдийн эрүүл, аюулгүй байдал дээд эрх ашиг гэдгийг мартаж болохгүй

2024-06-03 12:44:14

Осол гэмтэлд өртсөн гэх шалтгаантай 17 хүртэлх насны 60 гаруй мянган хүүхэд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд ханддаг. Энэ бол тус төвд нэг жилд бүртгэгддэг тоон үзүүлэлт.

Өнөөдрөөс бага ангийн сурагчдын зуны амралт эхэлж байна. Иймээс эцэг эх, асран хамгаалагч бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдэд ээлтэй орчин бүдүүлэх, заавал харах хүнтэй үлдээхийг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан хэллээ.

Хүүхдийн эрүүл, аюулгүй байдал дээд эрх ашиг гэдгийг мартаж болохгүйг тэрбээр сануулсан юм.

Хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч та, бидний оролцоо хамгийн чухал гэж Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан зөвлөсөн юм.


Ж.Хунан: Хүүхдийн эрүүл, аюулгүй байдал дээд эрх ашиг гэдгийг мартаж болохгүй  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй