Шууд Chart

АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангаж байна

2024-06-03 14:22:16

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, шууд нислэгтэй болох ажлыг эхлүүлсэн.
 
Энэ хүрээнд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангаж, АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх “The Wicks Group Consulting” компанийн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллаж байна.
 
"МИАТ" ТӨХК алсын зайд нислэг үйлдэх "BOEING 787-9" загварын хоёр агаарын хөлгөө хүлээн авсан гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 

АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангаж байна  
Үзсэн: 483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй