Шууд Chart

Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгоно

2024-06-05 08:53:39

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан 2024 оны тавдугаар сарын 31-ний өдөр болж, гишүүдээс гаргасан саналыг үндэслэн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох хүрээнд хуульд нийцүүлэн зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтсон байна.

Тухайлбал, Цэцэд ирүүлж буй өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлыг Цэцийн гишүүнд хуваарилах болон хуралдааны бүрэлдэхүүн, даргалагч гишүүнийг томилох асуудлыг гишүүдийн эрх тэгш байдал, тэнцвэртэй оролцоог хангах зорилгоор тохиолдлын аргаар шийдвэрлэж байх,Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх, судалгаанд үндэслэх зарчмыг баримтлан Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн үндэслэл хэсгийг долоо хоногийн дотор эцэслэн боловсруулж ёсчлохоор болжээ.

Мөн Цэцийн нийт  гишүүний хуралдааныг сард нэгээс доошгүй удаа хуралдуулж байхаар шийдвэрлэлээ гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.


Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгоно  
Үзсэн: 430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй