Шууд Chart

Сансар судлаачдаа БНХАУ-д бэлтгэнэ

2014-08-28 11:46:56

Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас гишүүн орнуудынхаа сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Докторын болон магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг найм дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 2014-2015 оны хичээлийн жилийн элсэлтийг нээлттэй зарласан бөгөөд гурван шатны сонгон шалгаруулалтаар шалгарч доктор, магистрт суралцах хүмүүстэй МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа сургалтын гэрээ байгуулж батламж гардууллаа.
Энэ жил “Сансрын технологи болон түүний хэрэглээ”-ний чиглэлээр Докторын хөтөлбөрт нэг хүн, “Байршил тогтоох хиймэл дагуулын систем”, “Харилцаа холбооны хиймэл дагуул”, “Сансрын шинжлэх ухааны үндэс ба технологи”, “Бичил хиймэл дагуулын технологи” чиглэлээр Магистрын хөтөлбөрт зургаан хүн суралцах юм байна.
Суралцагсад энэ есдүгээр сарын дундуур БНХАУ-ыг зорих бөгөөд Сансар судлалаар Азидаа хамгийн томд орох Бэйхангийн их сургуульд магисрт 1.9 жил, докторт гурван  жилийн хугацаатай суралцах аж. 
Тэтгэлэгт хөтөлбөр 2006 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд сансар судлалын чиглэлээр 19 хүн бэлтгэгдсэн байна. Манай улс 2016 онд Үндэсний хиймэл дагуулыг сансрын уудамд хөөргөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Сансар судлаачдаа БНХАУ-д бэлтгэнэ  
Үзсэн: 1098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй