21 хууль, хамт боловсруулсан нийтдээ 110 гаруй хуулийг эцэслэн баталснаар УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр завсарлана.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр бүсчилсэн хөгжлийн шинэчилсэн үзэл баримтлал бодлого чиглэлийн талаар олон нийт мэдээлэл дутмаг байгааг УИХ-ын гишүүн Ц.Туваан хэллээ. Цаашид олон нийтэд тайлбарлан сурталчлахад анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн төвийн бүсийн талаар байр сууриа илэрхийллээ.
Дараа нь хууль тогтоогчид Үндсэн хуулийн цэцийн энэ оны 2-р дүгнэлтийг хэлэлцлээ.
УИХ-аас 2017 онд баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар танилцуулсан юм.
Хууль тогтоогчид Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн тогтоол гаргалаа.
Мөн Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, “Цагаан алт” хөдөлгөөн өрнүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төсөлд мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах, гүн боловсруулах болон хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хавсаргаж, “Цагаан алт” хөдөлгөөнийг хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих, үйлдвэрлэл, борлуулалт, экспортыг нэмэгдүүлж, зах зээлийг тэлэх болон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлүүдээр авах арга хэмжээг тодорхой тусгасан байна.
УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр завсарлана | ||
Үзсэн: 457 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.