Шууд Chart

Гадны зээл тусламжаар хэрэгжиж байгаа 360 орчим төсөл, арга хэмжээний мэдээлэл ил тод биш байжээ

2024-06-05 12:49:28

Энэ онд 5 орчим их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 700 орчим шинэ төсөл, арга хэмжээг аймаг, сумын төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн худалдан авах газар хэрэгжүүлнэ.

Үүнээс гадна олон улсын төсөл хөтөлбөр, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын ажлууд бий.

Эдгээр хөрөнгө оруулалт нэн шаардлагатай газраа хүрч бодит ажил болж байна уу, мэдээлэл нь ил тод, нээлттэй байна уу гэдгийг тандахад муу үнэлгээ авсан байна.

Тодруулбал, гадны зээл тусламжаар хэрэгжиж байгаа 360 орчим төсөл арга хэмжээг Авлигатай тэмцэх газраас хянаж үзэхэд мэдээлэл нь хаалттай, ил тод биш байжээ.

Хотын стандарт, хяналтын газрын Хотын хөгжлийн стандартын хэлтсийн дарга н.Даваахатан ингэж ярилаа.

Улс орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжих бүтээн байгуулалтын ажлыг “мэдээллийн” самбарт байршуулна.

Самбарын стандартыг баталж өнгөрсөн 4-р сараас албажуулсан ч үүрэг хүлээсэн байгууллагууд тогтоосон стандартын шаардлагыг биелүүлэхгүй байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Тус газраас хуульд заасан үүргийнхээ дагуу нэр бүхий газруудад зөвлөмж, шаардлагаа хүргүүлсэн байна.


Гадны зээл тусламжаар хэрэгжиж байгаа 360 орчим төсөл, арга хэмжээний мэдээлэл ил тод биш байжээ  
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй