Шууд Chart

2024-2025 оны хичээлийн жилд 830 мянга гаруй хүүхэд ЕБС-д шинээр суралцах төлөвтэй байна

2024-06-06 15:03:28

2024-2025 оны хичээлийн жилд 830 мянга гаруй хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд шинээр суралцах төлөвтэй байна.

Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 4.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 871 Ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна.

Нийт 771 мянга гаруй хүүхэд суралцаж байгаа юм.

Ирэх хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулийн тоог бууруулах, сургуулийн өргөтгөл барилгын ажлыг богино хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Боловсрол шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын бодлого удирдлага, зохицуулалтын газрын дарга н.Мөнхбилэгийн яриаг сонсгоё. 


2024-2025 оны хичээлийн жилд 830 мянга гаруй хүүхэд ЕБС-д шинээр суралцах төлөвтэй байна  
Үзсэн: 1676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй