Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хэвлэл мэдээлэл, олон нийтэд өгч, нээлттэй ажиллах чиглэлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хорооны гишүүдэд өгөв.
Тухайлбал, сонгогчдын нэрийн жагсаалт болон бүртгэлтэй холбоотой системийн талаарх мэдээллийг олон нийтэд тухай бүр шуурхай хүргэхийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханд, сонгуультай холбоотой зөрчил, маргаан, хэргийг шалгаж, шийдвэрлэж байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд шуурхай мэдээлэхийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нарт тус тус даалгав.
СЕХ: Бүртгэл, цагдаагийн байгууллагад нээлттэй ажиллах чиглэл өгөв | ||
Үзсэн: 871 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.