Шууд Chart

МҮОНРТ: Сонгуулийн мэтгэлцээний нэвтрүүлгийн Дэг-ийг танилцуулж байна

2024-06-08 20:06:10

Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулиар МҮОНРТ нь сонгуулийн сурталчилгаанаас гадна сонгуульд өрсөлдөгч нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мэтгэлцээний нэвтрүүлгийг ХХЗХ-ноос баталсан хуваарийн дагуу төлбөргүй нэвтрүүлэх үүргийг хүлээсэн байдаг.

МҮОНРТ нь мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарь, цагийг гаргахдаа Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Монгол улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн “’Парламент” мэтгэлцээний дэгийн дагуу, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журамд нийцүүлэн хуваарилсан байна.

  • Мэтгэлцээний нэвтрүүлгийн 1 дугаарт 4 нам, эвсэл, 1 бие даан нэр дэвшигч нийт 5 мэтгэлцэгч оролцохоор, эсхүл 5 нам, эвсэл оролцохоор зохион байгуулсан байна.
  • Мэтгэлцээний нэвтрүүлгийн цагийг хуваарилахдаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд мэтгэлцэх тэгш нөхцөл, боломж олгохын тулд 21 нам, эвсэл, 39 бие даан нэр дэвшигч тус бүр 51 мэтгэлцээний туршид хоорондоо таарч мэтгэлцэх нөхцөлийг баримталж “санамсаргүй функц” ашиглан хуваарилсан байна.
  • Мэтгэлцээний нэвтрүүлгийг сонгуулийн сурталчилгааны 17 хоногт 120 минутаар, өдөр бүр 2-4 удаа MNB Үндэсний телевиз, МҮОНР-ийн 1-р сувгийн хөтөлбөрт төлөвлөн, нийт 51 дугаар бэлтгэн дамжуулна. Түүнчлэн Мэтгэлцээний нэвтрүүлгийг MNB Үндэсний телевиз, МҮОНР-ийн 1-р суваг, MNB.mn сайтаар олон нийтэд шууд дамжуулахаар Мэтгэлцээн зохион байгуулах Дэг-д тусгажээ.
  • МҮОНРТ нь Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио,телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журмын 2.2-т заасны дагуу Мэтгэлцээний нэвтрүүлгийн дэгийн саналыг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд 2024 оны 6-р сарын 02-ны өдөр хэлэлцүүлж Мэтгэлцээний дэгээ эцэслэн тогтоосон. Ийнхүү хэлэлцүүлсний дагуу Сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр, 51 дэх мэтгэлцээнийг сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн оролцоог тэгш хангаж мэтгэлцээний дэгийн дагуу зохион байгуулахаар хуваарь, цагт тусгасан.

Та бүхэнд МҮОНРТ-ийн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөгч улс төрийн нам, эвсэл нэр дэвшигчдийн мэтгэлцээний нэвтрүүлгийн ДЭГ-ийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нийтэлсэн: Сонгууль 2024

МҮОНРТ: Сонгуулийн мэтгэлцээний нэвтрүүлгийн Дэг-ийг танилцуулж байна  
Үзсэн: 790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй